Би нь өнөөдөр "Өдрийн сонин" уншжийгаад энэхүү мэдээг олсым л даа. Тэгээд сонирхолтой бх вх гэсэн үүднээс та бүхэндээ хүргэж байна^^.
БНСУ-ын Ганнам дүүрэгт голдуу баячууд амьдардаг бөгөөд цэвэр цэмцгэр, тансаг гэдгээрээ энэ дүүрэг бусдаас ялгардаг аж.
Park Jae Sang(PSY) "Ганнам Стиль" дуугаараа Ганнам дүүрэг, баячуудыг битүүхэндээ шүүмжилж өөрсдийгөө нийгмээс дөвийлгөж бусдаас өөр харагдахыг хичээх хэрэггүй гэдгийг Лэди Гага-гийн зарим дууны клип-д гардаг бүжгийн өвөрмөц хөдөлгөөнүүд, дүрслэлүүдийг ашиглаж харуулсан юм. Ингэхдээ Лэди Гага-гийн морь шиг шогшдог бүжгийн хөдөлгөөнийг голчлон авчээ. Үүгээр нь энэ дууг "Морин бүжиг"-тэй дуу ч гэх болсон юм.
"Ганнам стиль" дуу сүүлийн дөрвөн долоо хоногт БНСУ-ын хөгжмийн чатуудыг тэргүүлээд зогсохкү Ази тив, Канад, Финланд, Шинэ Зеланд, Данид хүртэл хит болж байгаа юм. Барууны хөгжмийн ажиглагчид "Ганнам стиль" дууг энэ эрчээрээ YOUTUBE болон бусад хөгжмийн сайт, чатуудад дэггүр байр эзлээд байвал "2012 оны дууны шилдэг клип"-ээр шалгарч магадкү гэж байна.
Дуучин Пак Жа Сан нь 1981 онд төрсөн. 183 см 75 кг жинтэй юм байна. Тэрээр өөрийгөө "Би бүжиглэх, сөжү, пиво, ундаа, жүүс ер нь шингэн юм уух дуртай. Бас аяллаар явах сонирхолтой. Кларинет, бөмбөр тоглодог" гэж танилцуулжээ. Пак Жа Сан-ы PSY буюу тайзны нэрээр нь хүмүүс сайн мэддэг юм байна. PSY Бостоны их сургууль, "Berklee" хөгжмийн коллежийг тус2 төгсчээ.
2000 оноос урлагт хөл тавьсан бөгөөд нийтдээ арав гаруй цомог гаргаад байгаа аж. Түүний 2001, 2002 онд гаргасан цомгууд нь хөгжим сонирхогчид, залуусын зүгээс өндөр үнэлгээ авсан ч "Этгээд дуучин" гэгдэх болжээ. Биеэ авч яваа байдлаас нь гадна дуунуудынх нь үг эгтээд учир ингэж нэрлэгдэхэд хүрчээ.
PSY эхний хоёр цомгоо гаргасны дараа 2003 онд цэргийн албанд татагджээ. 2005 онд цэргээс халагдаж ирснийхээ дараа тайзнаа дахин гарахад сонсогчид нь түүнийг өмнөх шигээ шагшин хүлээж аваакү. Гэсэн ч дуучин маань хип хоп урсгалаар хэд хэдэн цомог гаргаад байсан юм.
Пак Жа Сан "Яг үнэндээ их гайхсан шүү. Ийм том амжилтанд хүрнэ чинээ төсөөлөөкү. Энэ бүхэн миний амьдралыг бүхлээр нь өөрчилж эхэлж байна" гэжээ.
Тэрээр өнгөрсөн нэг сарын хугацаанд хөгжмийн фестиваль, олон улсын наадам, шоу тоглолт, шууд нэвтрүүлэг гээд томоохон арга хэмжээнд зөвхөн энэхүү дуугаа дуулах гэж олонтаа уригдаж, Япон, АНУ-руу нэг бус айлчихлчихаад байна. PSY-г хаана ч явсан мэдээллийн хэрэгслүүд дагаж, түүнтэй холбоотой зүйлсийг сонирхсоор байна.
Богино хугацаанд дэлхийд танигдаж солонгосын к-поп, техно, электро, транс хөгжмийн урсгалаар шинэ үеийн төлөөлөл гэгдэх болсон тэрээр ирэх сард Япон-д анхныхаа бие даасан тоглолтоо хийхээр болсон юм.
Одоо Солонгост хаана л шоу нэвтрүүлэг, хөгжмийн наадам болно тэнд "Ганнам стиль" дуу цангинаж байна. Солонгосын залуус энэ дууны клипэн дээр гардаг моринд мордох бугуйл эргүүлэх, морьтой шогшуулах, хатируулж байгаатай төстэй хөдөлгөөнийг ихээр таашааж ингэж бүжиглэж байгаа гэнэ. Үүнийг амеркийн хөгжим судлаачид "Солонгосын эгэл жирийн нэг реппэр залуу Лэди Гага-гийн хөдөлгөөнийг, солонгос поптой хослуулаад шинэ өнгө, санаа гаргаж ирлээ. Сөүл-ийн ер бусын дуучин залуу олны анхаарлыг соронз мэт татаж байна. Түүний дууны клипний хөдөлгөөнд шинэ нэр өг гэвэл "Мордох стиль" гэж нэрлэе" гэсэн бол гадны зарим мэдээллийн хэрэгслээр Пак Жа Сан-ыг "Хоёр дахь Макарена" гэж байна.
Хэдий шууд харахад Лэди Гага-г элэглээд байгаа мэт боловч цаад санаа нь хэн нэгэн хүн баян харгадах гэж хичээх нь инээдэмтэй, яг л морькү хэрнээ морин дээр яваа юм шиг хайш яйш хөдөлж байгаа адил бүдүүлэг харагдана гэдгийг өгүүлж байгаа аж.
PSY "Энэ дууны шүүмжлэлийн өнгө аясыг Лэди Гага-гийн морины бүжгээр жхан эерүүлтэл хөгжилтэй болоод ирсэн. Миний клип хөгжилтэй, хөнгөн, хэн нэгэн рүү дайраагүй. Зүгээр нэг хөгжил баясал, инээд бэлэглэсэн уран бүтээл юм" гэжээ.
Зиак таалагдсан бх гэж найджийна^^
Ih sonirholtoi medee bn bayarlalaa
ReplyDeleteЗүгээрээ^^
Deleteхөөе чи наад нийтлэлийхээ үг үсгийн алдааг хянаач муу новш минь төсөөлкү ч гэх шиг муу дөрвөд гөлөг.
ReplyDeleteУучлаарай!!
DeleteБи ингээд бичээд сурзын!
Тээд зүэр л хэлчихнэ биз!
Хүнийг гөлөг нтрээр н дуудах эрх чамд бхкү шүү!!!